ОЮУТАН ЛЕКЦИЙН ХИЧЭЭЛД
ХЭРХЭН СУРАЛЦАХ ВЭ?
Дээд боловсролын зорилго нь суралцагчдад шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, үйлдвэрлэл үйлчилгээний хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэргэжлийн өндөр түвшинд ажиллах мэргэжилтэн-бие хүнийг бэлтгэхэд оршино. Сургалтын явцад оюутан өөрийгөө дайчлин мэдлэг, чадвар эзэмших, соёл төлөвшсөн, эр хзүйн орчинд ажиллаж, амьдрах чадвартай, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцэхүйц чадварлаг мэргэжилтэн болохын тулд амжилттай суралцах явдал.
Сургалтын үйл явц ээлжит хичээлээр тодорхойлогдоно. Хичээл гэдэг нь: тухайн шатны боловсролын агуулгыг стандартын түвшинд хэрэгжүүлэх, оюутанд мэдлэг, чадвар, дадал олгох, хөгжүүлж, төлөвшүүлэх зорилго чиглэлтэй, тодорхой цаг хугацаанд явагддаг багш, суралцагч хоёрын хамт үйлийн нэгдлийг хэлдэг. Хичээл нь тодорхой хэлбэрүүдээс бүтнэ.
Хичээлийн хэлбэрүүд ЛЕКЦ СЕМИНАР БИЕ ДААЛТ
гэсэн 3 үндсэн хэлбэр байна. Үүнд хэрхэн суралцах вэ?
Лекцийн хичээл: Дундад зууны үеэс үүсч, дээд боловсролын сургалтын үйл явцад голлох үүрэгтэй байсаар ирсэн. Аливаа асуудал сайн муу хоёр талтай байдагчлан лекцийн хичээл ч мөн тийм түүхэн замнал туулж ирсэн. Лекцийн хичээл гэдэг нь тодорхой хугацаанд ШУ-ны онолын мэдлэгийг системтэй эзэмшүүлдэг сургалтын үйлийн процесс юм. Лекц /cectio/ унших гэсэн латин үг. Их, дээд сургуулийн багш нараас тодорхой сэдвийг амаар явуулдаг сургалтын хэлбэр /Словарь иностранцых слов М.1984. С.275/. Лекцийн хичээлд анализ хийж үзвэл:
Ололт
· Бага цагт их хэмжээний мэдлэгийг дамжуулдаг.
· Олон хүнийг хамарч шинжлэх ухааны гол, цөм агуулгыг багтаадаг.
· Заагч субъект болох багш сургалтын үйлийг төвөг багатай удирддаг.
· Суралцагчаас оюун сэтгэлгээний идэвхитэй үйл шаардахгүй. Урсгалаар бичиж, тэмдэглэх боломжтой.
Дутагдал
· Суралцагчийн сэдэл мотив, сонирхлыг төрүүлэх талаар дутмаг.
· Оюун сэтгэлгээний хөгжилд ахиц гардаггүй.
· Эрэл хайлт, анализ, синтез, оюун дүгнэлт зэрэг оюуны идэвхитэй үйл дутмаг.
· Хэл яриа, бүтээлч сэтгэлгээг хөг-жүүлэх ажиллагаа бага.
· Зөвхөн сонсох, бичих төдийгөөр хязгаарлагддаг тул оюуны үйл, мэдрэх, хүртэхүйн үйлийг хөгжүүлэхэд хангалтгүй байдаг.
· Дан ганц багшийн үйл ажиллагаа голлодог учраас суралцагч идэвхигүй сонсогч болон хувирдаг гэх мэт шүүмжлэл их байдаг .
Нэг. Лекцийн хичээлд хэрхэн амжилттай суралцах вэ?
· Лекцийн хичээлээр тухайн шинжлэх ухааны агуулгыг бүрэн эзэмшиж болно гэдэгт итгэлтэй байж хэрэгцээгээ мэдрэн идэвхитэй оролцох
· Багшийн асуусан асуулт, тайлбарлан, үзүүлэх харуулах схем, диаграмм зэргийг анхааралтай ажиглаж, шинжлэх ухааны үндэстэй үнэлгээ, дүгнэлт өгөх
· Дэвшүүлсэн асуултанд онол, практикийн үүднээс олон өнцгөөс харж, бүтээлч, бодит дүгнэлтэд хүрэхүйц хариулах
· Ингэхийн тулд оюун сэтгэлгээний чадамж, хэл ярианы хөгжил, ой тогтоолт, мэдрэхүй, хүртэхүйн бүх чадвараа дайчлан латералаар сэтгэж оролцох
· Бусдын адил суралцаж амжилт олно гэдэгт итгэлтэй байх
· Би энэ хичээлийн агуулгыг хэр зэрэг эзэмшсэн бол гэдэгт ямагт анхаарал тавьж ажиллах – дутуугаа нөхөх, дундуураа дүүргэх эрмэлзлэлтэй байх
· Залхуурлаас ангид байж, сэтгэлгээний үхширмэл байдлаас зайлсхийх, ямагт өөрийгөө ялан дийлэгч байх
· Өөрийн оюун ухаан, бие сэтгэл, цаг завыг ямагт мэдлэг эзэмшихэд зориулах
· Уйгагүй зүтгэлтэй, ухаалаг бодлого чиглэлтэй байж багшийн бичүүлсэн лекцийг тухай бүрт нь өдөрт нь 2-3 уншиж, дэвтрийнхээ хуудас бүхэнд гарч байгаа агуулгыг багахан зайнд 2-3 мөрөөр товч тэмдэглэх. Энэ нь дараа сэргээн санах тулгуур дохио – “Упорны сигнал” болдог.
· Лекцийн хичээлээр ШУ-ны гол цөм хэсгийг өгч байгаа учир сурах бичиг, эрдэм шинжилгээний товхимол, сэтгүүл, интернет болон эх бичиг зэргээс уншиж судалж дэлгэрүүлэх шаардлагатай. “Их материал уншиж судалж байж бага хэсэг нь тогтоно” гэдгийг санаж уйгагүй хөдөлмөрлөх
· Багшаас бие даалган судлуулахаар өгч байгаа эх зохиол, мэдээ мэдээллийг бие даан уншиж заавал тэмдэглэл хөтлөх, схем, диаграмм зохиох, слайд хийх, “power point”-оор бичих, бодох зэрэг оюуны идэвхитэй олон үйлдэл хийснээр мэдээлэл нь мэдлэг бүтээхүйц түвшинд хүрнэ. Та мэдээллийг дамжуулагч бус мэдээллийг бүтээгч оюуны чадварлаг субъект байх ёстой. Ингэж гэмээ нь амжилттай суралцаж үүргээ биелүүлнэ. Чөлөөтэй сэтгэж, чадварлаг ярьж аливаа асуудлыг олон өнцөгөөс харж, зөв шийдэл гаргадаг, хичээл зүтгэлтэй, ёс зүй нь төлөвшсөн мэргэжилтэн бие хүн болж нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцэж, зохицон амьдарч чадна.
Хоёр. Семинарын хичээл гэж юу вэ?
Бага цагт бага хүчээр ерөнхийлөн нэгтгэсэн байдлаар шинжлэх ухааны агуулгыг лекцийн хичээлээр хүргэдэг бол семинарын хичээл гэдэг нь уншиж, сонссон мэдээлэлдээ тулгуурлан мэдлэг бүтээх, өргөжүүлэх, илүү нарийвчилан судалж, олон дахин давтсаны үндсэнд бий болох чадвар, мэргэжлийн үйл ажиллагааны дадлыг бий болгодог сурах үйлийн нэгдэл юм. Семинар /seminarium/ суралцагч, сонсогчдийн идэвхитэй оролцоотойгоор тодорхой сэдвээр бөөнөөр явуулдаг хичээлийн онцгой хэлбэр. /Словарь иностранных слов М.1984, С.499/. Үүгээр судалж байгаа агуулгыг гүнзгийрүүлэн ойлгох, оюун ухааны болон сурах үйл ажиллагааны чадварыг эзэмшиж, улмаар мэргэжилдээ дадлагжих үйл явц эндээс эхэлнэ.
Лекцийн үргэлжлэл–семинарын хичээл мөн.
Энэ хоёр хэлбэр логикийн хувьд салшгүй холбоотой.
Семинарын хичээлд бэлтгэх үе шат:
*
| 1. | Үнэлүүлэх | ||
| 2 | Хамт олны өмнө ярих, тайлбарлах, хамгаалах | ||
| 3 | Илтгэх, ярихад бэлтгэх | ||
| 4 | Дахин уншиж, хянах, өөртөө шүүмжлэлтэй хандах | ||
| 5 | Төлөвлөгөөний дагуу товчлол, тэмдэглэл, схем, диаграмм хийж, эссэ, илтгэл хэлбэрээр бичиж боловсруулна. | ||
| 6 | Семинарт бэлтгэх төлөвлөгөөгөө зохиох | ||
| 7 | Цуглуулсан материалыг хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлэх | ||
8 | Сэдэвтэй холбоотой шинжлэх ухааны ном, товхимол, интернет, веб зэргээс материал цуглуулна. | |||
9 | Авсан сэдвийг уншиж, сайтар судалж ойлгох | |||
| Багшаас сэдэв буюу асуултаа авна. | |||
Үндсэндээ 2 цагийн семинарт бэлтгэхийн тулд 5-с доошгүй цаг, 10 шат дамжлагийг туулна гэсэн үг. Өөрийн хийснийг бусад нөхдийнхтэй харьцуулан жиших, онол, практикийн хувьд илүү гэсэн бүхнийг тэмдэглэж авна. Энэ нь нэг ёсны анализ, синтез хийж оюун дүгнэлт гаргаж байгаа процесс юм. Сайн ярьж тайлбарлах нь сэтгэлгээний хөгжлийн толь болдог. Хэл сэтгэхүй 2 холбоотой учраас сайн л ярьж чадаж гэмээнэ сайн сэтгэж байгаагийн илрэл болно.
Семинарын хичээл нь лекцээр үзсэн агуулгыг гүнзгийрүүлэн, дэлгэрүүлэхээс гадна шинэ мэдлэг бүтээдгээрээ ач холбогдолтой. Иймд семинарын хичээлд сайн бэлтгэж оролцсоноор онолын мэдлэгээ гүнзгийрүүлэн судлах, агуулгыг ерөнхийлөн дүгнэх, сэтгэхүйн шүүмжлэлт шинж, ой тогтоолт сэтгэлгээний бүтээлч байдлыг хөгжүүлэх, мэдлэг бүтээх хуримтлуулах идэвхи санаачлагатай хандлагад суралцах, ярих, тайлбарлах, шүүмжлэх, мэтгэлцэх, гүнзгийрүүлэх бодох, оюун дүгнэлт гаргах, өөрийн үзэл бодлыг хамгаалах зэрэг хөгжингүй бие хүний үйлийн бүх шинжид суралцдагаараа ач холбогдолтой. Үүний дүнд сурах арга барилд суралцаж тэр ч утгаараа оюун сэтгэлгээ тань хөгжих болно.
Семинарын хичээлийн төрөл
Маргаан, мэтгэлцээн, эссэ бичих, оюун ухааны тэмцээн, АХА, онол практикийн бага хурал зэргээс алийг нь сонгосон танд сэтгэлгээний баялаг бүтээх боломжийг олгодог.
Семинарын хичээлд оролцох зарчим
· Тухайн сэдвийн агуулгыг сайтар судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулалт хийх
· Бусдын ярьж, тайлбарлаж байгаад шүүмжлэлтэй хандаж, хүндэтгэлтэй байх
· Өөрийн ойлголт дүгнэлтийг бусдад тулгахаас зайлсхийх
· Бусдаас харилцан суралцах замаар мэдлэг бүтээх, хуримтлуулах үйл ажиллагаагаа хөгжүүлэх
· Аливаа асуудалд олон өнцгөөс хандаж, бодитой шинжлэх ухааны нотолгоо баталгаанд үндэслэсэн гарцаагүй шийдэлд хүрэх зэрэг болно.
Эзэн хичээвэл заяа хичээнэ гэгчээр хэдий чинээ зүтгэж, сэтгэж хөдөлмөрлөвөл үргэлж аз жаргал алган дээр чинь байх болно.
бичлэг
