ЁСЗҮЙН ТӨЛӨВШИЛ
Хүн заяаг эзэгнэх аз жаргал, ёсзүйн түлхүүр хүн таны өөрт л бий.
Оюутан та:
Ш Дээд боловсрол олох түвшинд мэргэжил эзэмших зорилгодоо тууштай үнэнч бай, үүний тулд юуны урьд сургуулиас танд тавьж буй шаардлага, дэг журмыг эрхэмлэн сахь. Энэ бол тус сургуулийн оюутны нэр хүндийн асуудал.
Ш Лекцэнд бүрэн ир, семинарт идэвхтэй бэлтгэж оролцож бие даалтыг бүтээлч сэтгэлгээгээр чанартай хий, сурах чадвараа сайн дайчил, сурлагын чанараа жигд өндөр байлга. Энэ бол таны зорилгодоо хүрэх хүчин чармайлтын гол зангилаа буюу түлхүүр нь.
Ш Мэдлэгээ чадвар болгохын тулд юуны өмнө оюуны уралдаан тэмцээнд сайтар бэлтгэж оролц, мэдэх зүйлээ бусдад зөв бөгөөд оновчтой хэлж ярьж, илтгэж сур, санаагаа эмхлэн ойлгомжтой, нягт нямбай бичиж найруулдаг бай, хэнээс ч дутахааргүй өрсөлдөх чанарыг дотроо хичээж, агуулж яв. Энэ бол биеэ оюунд, мэргэжилд дайчлан ашиглах ёс зүйн чухал боломж.
Ш Сургуульд байгаа бүхий л бодит боломжийг гүйцэд ашигла, номын санд сайн суу. Комьютер эзэмшилтээ дээшлүүл, багшийн зөвлөмжийг идэвхитэй ав, өөрт хамаарах үүргээ сайн биелүүл. Энэ бол зөвхөн одоо бус, нийгмийн ажилд очсон хойно таныг байнга дагах нэгэн хүчин чадал.
Ш Муу, буруу бүхнээс зугатаж, жигшиж яв. Архи тамхийг цээрлэ, гэмт хэрэгт өртөхөөс хол яв, бэрхшээлийг дав, залхууралд бүү авт, санаа сайхан, сэтгэл цагаан, нэр бүтэн бай, эвийг хичээ. Энэ бүхэн танд урам, хүч хайрлана.
бичлэг
