2011-02-28
Танилцуулга

 ЧАНАРТАЙ БОЛОВСРОЛ-АМЬДРАЛЫН БАТАЛГАА
2 ДАХЬ УДАА 2019 ОН ХҮРТЭЛ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН СУТАЙ ДЭЭД СУРГУУЛЬ

 “НИЙСЛЭЛИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН НАЙДВАРТАЙ ТҮНШ”

“БАГШЛАХ БОЛОВСОН ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭ, ХАНГАМЖ САЙТАЙ СУРГУУЛЬ”

“БАГШ, ОЮУТНЫ БҮТЭЭЛИЙГ ДЭМЖИГЧ ШИЛДЭГ СУРГУУЛЬ”

“СУРАЛЦАГЧДАД ЭЭЛТЭЙ ДЭЭД СУРГУУЛЬ” ЦОЛ, ӨРГӨМЖЛӨЛТЭЙ

Захирал Д.Алтангэрэл

Эрх зүй, хуульч-зохион байгуулагч мэргэжилтэй, Хүндэт доктор, профессор

ТАНИЛЦУУЛГА

Тус сургууль нь 1998 онд байгуулагдаж, Дээд боловсролын байгууллагын хоёр дахь магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг ханган биелүүлж, 2019 он хүртэл магадлан итгэмжлэгдсэн.

Эрхэм зорилго

Бие даан ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмшиж, соёл төлөвшсөн өрсөлдөх чадвар бүхий мэргэжилтэнг олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлж бэлтгэх.

Сургалт

Суралцагчаа дээдлэх зарчмыг эрхэмлэн мэдлэг, чадвар, дадал олгож, соёл төлөвшүүлэх шинэлэг арга, технологиор оюутан төвтэй сургалт явуулдаг.

 Чанарын баталгаажилт

Монгол Улсын Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн гэрчилгээ

Багш, оюутны бүтээлийг дэмжигч шилдэг сургууль

Нийслэлийн хэрэглэгчдийн найдвартай түнш

Суралцагчдад ээлтэй дээд сургууль.

Сургалт явуулах чиглэл

Эрх зүй /гааль, татварын/

Нягтлан бодох бүртгэл

Бизнесийн эдийн засаг, удирдлага

Суралцах хугацаа: 4 жил

Багшлах бҮрэлдэхҮҮн

Мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлийг шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистр зэрэгтэй, академич, профессор цолтой багш нарын чадварлаг баг зохион байгуулж байна. Багшлах бүрэлдэхүүний дотор академич, доктор, хүндэт доктор, профессор 6, Монгол Улсын Шинжлэх Ухааны Гавъяат зүтгэлтэн, Монгол Улсын Соёлын Гавъяат зүтгэлтэн 2, Ардын боловсролын болон бусад салбарын тэргүүний ажилтан 9 байна.

Сургалтын орЧин

  • Хичээлийн болон оюутны байр
  • Лингафоны кабинет
  • Интернет, дотоод сүлжээнд холбогдсон компьютерын лаборатори
  • Хууль зүйн клиник төв
  • Монгол, Англи, Орос хэл дээр зохиогдсон хүрэлцээтэй ном, сурах бичиг бүхий Номын сан
  • Уншлагын тохилог танхим
  • Интернетийн төлбөргүй үйлчилгээ
  • Монгол Улсын хууль, тогтоомж бүхий цахим сан програм хангамж
  • Нягтлан бодох бүртгэлийн Интерактив програм хангамж
  • Мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн лекцийн фонд, CD ном, сургалтын бусад хэрэглэгдэхүүн
  • Сургалтанд ашиглах орчин үеийн техник, хэрэгслүүд

    Давуу тал

 1. Сургалт, эрдэм судлалын ажлын үйлчилгээний болон Соёл төлөвшлийн ажлын хөтөлбөртэй. Эдгээр хөтөлбөрөөр сургалт, эрдэм судлалын болон оюутнуудын дунд зохиох соёл төлөвшлийн ажлын нэгдсэн бодлого, үйл ажиллагааны чиглэл, арга хэлбэр, хүрэх үр дүнг тодорхойлдог.

2. Мэргэжлийн чадвар эзэмшүүлэх Кейс сургалт явуулж байна /Монгол улсын зохиогчийн эрхийн 2 гэрчилгээтэй/.

а. Нягтлан бодох бүртгэл мэргэжлээр суралцагсдад анхан шатны журнал, ерөнхий данс хөтлөхөөс олон улсын стандартад нийцсэн програмаар санхүүгийн тайлан бланс гаргах хүртэл арга, аргачлал, чадвар эзэмшүүлнэ.

Нягтлан бодох бүртгэлийн Интерактив програм дээр ажиллах чадвар, дадлага олгоно.

б. Эрх зүй мэргэжил эзэмшигчдэд гэмт хэргийн тухай өргөдөл, мэдээлэл хүлээн авах, мөрдөн байцаалт явуулж, эрүүгийн хэргийг прокурорт шилжүүлэх хүртэл бүх ажиллагааг бие даан хийх чадвар олгоно.

3. Оюутны хөгжил-төлөвшил хөтөлбөр хэрэгжүүлдэг. Зорилго нь: Амьдрах ухаанд сурах, сэтгэн бодох, соёлтой харилцах, өөрийгөө илэрхийлэх, нийтийн эрх ашгийг эрхэмлэх, үнэт зүйлсийг дээдлэх чадвар эзэмшүүлж, мэргэжилтэн-бие хүн төлөвшүүлнэ.

4. Чадвар, дадал эзэмшүүлэх түшиц газартай. Мэргэжлээрээ ажиллах чадвар, дадал эзэмшүүлэх зорилгоор 2-р курс төгсөөд танилцах, 3,4-р курсэд 30-60 хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийлгэдэг.

5. Хууль зүйн Клиник төв нь эрдэмтэн багш нар, оюутнуудын хүчээр төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэгүй өгдөг.  

6. Оюутанд төлбөргүй нэмэлт үйлчилгээ, /тогтмол хэвлэл, мэргэжлийн сэтгүүл, интернет гэх мэт/ үзүүлнэ.

ТӨгсӨгЧдийн ажлын байр

Эрх зүйн мэргэжил:

Цагдаа, Прокурор, Шүүх, Өмгөөлөх, Хяналт, Гааль, Татвар, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад ажиллах боломжтой.

Нягтлан бодох бүртгэл мэргэжил:

Төр, захиргаа, боловсрол, соёл урлаг, аж ахуй, банк санхүү, гааль, татвар, даатгал, хувийн хэвшлийн бүх байгууллагад ажиллана.

Бизнесийн эдийн засаг, удирдлага:

Төр, захиргаа, аж ахуй, боловсрол, үйлдвэр, үйлчилгээний бүх шатны байгууллагад менежер-зохион байгуулагч, мэргэжилтнээр ажиллана.

Эдгээр мэргэжлээр төгсөгчид нь эрдэм шинжилгээний ажил эрхэлж, гадаад, дотоодын их, дээд сургуульд магистрантурт суралцах боломжтой.

Оюутанд ҮзҮҮлэх хӨнгӨлӨлт

Сургалтын төрийн сан, банк, санхүүгийн болон олон улсын байгууллагаас Магадлан итгэмжлэгдсэн сургуулийн суралцагсдад үзүүлдэг зээл, тусламж, хөнгөлөлтөд хамрагддаг ба сургуулиас Шилдэг болон Тэргүүний оюутны сургалтын төлбөрийг II курсээс эхлэн 20 хүртэл хувь, нэн ядуу, бүтэн өнчин зарим оюутны төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөх буюу чөлөөлдөг.

ЭЛСЭЛТ

Мэргэжил

Сургалтын хэлбэр

Шалгалт

Эрх зүй /гааль, татварын/

Өдөр, орой

Нийгмийн тухай мэдлэг

Нягтлан бодох бүртгэл

 

Өдөр

 

 

Математик

 

Бизнесийн эдийн засаг, удирдлага

 Оюутан элсүүлэх журмаас...

Элсэгчдэд тавих шаардлага

1. Бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой

2. Ерөнхий шалалт өгч, болзол хангасан

Өргөдөл хүлээн авах

3.Сутай дээд сургуульд элсэх хүсэлтийг Ерөнхий шалгалт өгсний дараа биеэр болон info@sutai.edu.mn гэсэн е-мэйл хаягаар хүлээн авна.

4. Өргөдлийг өөрийн сургуулийн хичээлийн байрны 210 тоот өрөөнд, хөдөө орон нутагт Их, дээд сургуулиудын элсэлтийн комисс болон сургуулийн төлөөлөл хүлээн авна.

5. Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

  • Өөрийн гараар бичсэн өргөдөл /өргөдөлд товч намтар, ам бүлийн байдал, төгссөн сургууль, ерөнхий шалгалтын оноо, энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан, уралдаан, тэмцээн, олимпиадад үзүүлсэн амжилт зэргийг товч дурьдаад холбоо барих утас, хаягаа бичсэн байна/.
  • Ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг 3х4 хэмжээтэй 4 хувь /2011 оных/
  • Сургалтын төлбөр төлсөн баримт /төрөөс санхүүжигдэх бол холбогдох бичиг баримтууд, албан байгууллагатай хийсэн гэрээ/ зэрэг.

6. Сутай дээд сургуульд элсэх өргөдлөө өгсөн иргэдийг онооны дарааллаар байр эзлүүлэн элсүүлнэ.

7. Бичиг баримтыг хуурамчаар үйлдсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хувь хүн өөрөө хүлээнэ.

8. Сутай дээд сургуульд элсүүлэх оюутны тоог БСШУЯ-наас өгсөн хяналтыг харгалзан тогтооно.

 9. Элсэлтийн шалгалттай холбоотой нэмэлт мэдээллийг тус сургуулийн вэб хуудас www.sutai.edu.mn, БСШУЯ-ны сайт, Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтаас авч болно.

 

Байршил:      Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг,

                                     Энхтайваны өргөн чөлөө-38                                                                      

                                    /Хуучнаар Кино үйлдвэрийн баруун талд/

                Web:              http: www.sutai.edu.mn

E-mail:           info@sutai.edu.mn

                         Утас:             452582, 99119641

                                           462908, 99185085

 

 

Бичсэн: khorolsuren | цаг: 09:32 | Сургуулийн танилцуулга
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax